Танилцуулга


Орхон аймгийн Баян-Өндөр сумын  “Уурхайчин “ багийн  нутаг дэвсгэрт оршин  буй  9-р цэцэрлэг  нь анх УБҮ-ийн харъяанд 1985 оны 07 сарын  08-нд 140 хүүхэд  хүлээн  авах  хүчин  чадалтайгаар үйл  ажиллагаагаа явуулж  эхэлсэн ба 2003 оны 05 сарын 01 –нд УБҮ-ийн харъяанаас Орхон  аймгийн харъяанд шилжин одоо 26 багш ажилчидтай  6 бүлэгт 190   гаруй хүүхдийг  сургаж  хөгжүүлэн, 27 удаагийн төгсөлтөөр дундажаар 1040 гаруй хүүхдийг  сургууульд амжилттай  бэлтгэн  оруулсан ба  хамран  сургах  тойргийнхоо  220 гаруй хүүхдэд   сургуулийн  өмнөх  боловсрол олгох ажлыг амжилттай  зохион  байгуулж  эрхлэгчээр боловсролын удирдалгын магистр  М.Байгалмаа   2 дахь  жилдээ  ажиллаж  байна.
Бүтэц орон  тоо: Одоо  7 багш,эрхлэгч,  аргазүйч, ня-бо нийт 19 ажилчидтай ажиллаж байна.  
Боловсон  хүчин: Дээд боловсролтой – 9, тусгай дунд боловсролтой – 6 бүрэн дунд боловсролтой -9, 77% нь тэргүүлэх зэрэгтэй  багш-6  буюу  77%, заах  аргач   зэрэгтэй  багш-3    буюу 33 % ,  Боловсролын тэргүүний ажилтан  цол тэмдэгт  хөгжмийн  багш Р.Бадамханд, БСШУЯ-ны шагналт  эрхлэгч М.Байгалмаа,  аргазүйч  Н.Отгонсүрэн,  багш Д.Эрдэнэдалай, “Аймгийн ажил мэргэжлийн аварга багш” Д.Ичинхорлоо, Х.Уянга, Ур чадварын  уралдааны шагналт багш Д.Батжаргал, “Шилдэг илтгэл”-ийн уралдааны шагналт багш Ж.Лхагвасүрэн,Б.Энхцэцэг  нар  ажиллаж  хүүхдийн авъяасыг  хөгжүүлэх “Шатар”, IQ, гимнастик,  зураг, дууны  төрөлжсөн дугуйланг  тогтмол  хичээллүүлэн “Өсөх-Ирээдүй” бүжгийн  хамтлагийг багш Р.Бадамханд  удирдан  амжилттай  ажиллаж  байна.